logo
Хятадад сүү үйлдвэрлэгчидтэй холбоотой асуудал дахин гарлаа

Хятадад сүү үйлдвэрлэгчидтэй холбоотой асуудал дахин гарлаа

2013/08/08
Хятадад сүү үйлдвэрлэгчидтэй холбоотой  хэрэг дахин гарлаа. Зарим сүү үйлдвэрлэгч компаниуд зах зээлийн өрсөлдөөнийг тал бүрээр хязгаарлах янз бүрийн арга хэрэглэж байсан байж болзошгүй гэж Хятадын эрх баригчид үзэж байна. Хуурай сүү үйлдвэрлэгч олон улсын зургаан компанийг  үнийн хуйвалдаан хийсэн хэрэгт буруутгаж хятадын эрх баригчид 100 сая гаран долларын торгуулийг тэдэнд ногдуулсан байна.   Урд хөрш гадаадын пүүс компаниудын эсрэг өнөө хэр идэвхтэй хэрэглэдэг Монополийн эсрэг хуулийн дагуу энэ торгуулийг ногдуулжээ. Эдгээр торгуульд унасан компаниудын нэг нь, хортой бүтээгдэхүүн худалдаалсан хэргээр Хятад руу бүтээгдэхүүнээ оруулахыг нь  хориглоод байгаа Шинэ Зеландын “Фонтерра” концерн ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш