logo
Каннын үнэт эдлэлийн дээрэм:  Алдагдсан үнэт эдлэлийг олоход тусалбал  өндөр шан харамж өгнө

Каннын үнэт эдлэлийн дээрэм: Алдагдсан үнэт эдлэлийг олоход тусалбал өндөр шан харамж өгнө

2013/08/08
Өнгөрсөн сард Францын Канн хотын зочид буудлаас алдагдсан үнэт эдлэлийг олоход тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд даатгалын компаниуд 1.3 сая ам.долларын шан харамж амлаж байна. Тодруулбал, 7-р сарын 28-нд нүүрээ далдалсан нэгэн этгээд Карлтон зочид буудалд нээгдсэн үнэт эдлэлийн үзэсгэлэнд оролцогчдыг буугаар айлган сүрдүүлж, тэндээс 136 сая ам.долларын үнэт эдлэлийг дээрэмдэн одсон юм. Тэр үед хамгаалалтын албаныхан зэвсэггүй байжээ.

Канн хотод энэ мэт дээрмийн хэрэг 5-р сараас хойш гурав дахь удаагаа гарсан аж. Тухайлбал 5-р сард Cap d'Antibes  хотын 5 одтой зочид буудалд болсон үдэшлэгийн дараа 2.6 сая ам.долларын үнэтэй хүзүүний хулгайд алдагдсан байна. Үүнээс долоо хоногийн өмнө нэгэн зочид буудлын өрөөний сэйфнээс 1 сая гаруй ам.долларын үнэт эдлэл хулгайлагдсан гэнэ. Францад 2008 онд болсон нэгэн дээрэм шуугиан тарьж байжээ. Тухайн үед 3 этгээд Парист болж байсан үнэт эдлэлийн үзэсгэлэнд тавигдсан бараг бүх үзмэрийг тоносон агаад тэдгээр нь ойролцоогоор 113 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.


РАЛЬДИЙ.А


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш