Венесуэлийн Маракаибо хотод хайчаар гол зэвсгээ хийдэг дээрэмчдийг "пиранна" гэж нэрлэх болжээ. Тэд Өмнөд Америкийн зарим голд байдаг пиранна хэмээх махчин загастай хүссэн зүйлээ авахын тулд бусад руу дайрдгаараа төстэй ч гэмээр. Учир нь тэдгээр дээрэмчид урт үстэй эмэгтэйчүүд рүү дайрч, тэдний үсийг хайчилж аваад зугтчихдаг аж. Эмэгтэйчүүдийг хүсээгүй байхад нь үсийг нь "тайраад өгчихдөг" тэдгээр хүмүүс улмаар тайрч авсан гэзгээ үсчний газруудад худалддаг байна. Тухайлбал синтетик үс 40-160 ам.долларын үнэтэй байдаг бол хүний гэзэг 500 гаруй ам.долларын үнэд хүрдэг гэнэ. Маракаибо хотын захирагч Эбелин де Розалесийн хэлснээр цагдаа нар хайчтай дээрэмчдийг зогсоохын тулд эргүүл хийх цагдаа нарын тоог нэмэгдүүлж байгаа ажээ. Гэхдээ үсээ дээрэмдүүллээ гэсэн албан ёсны гомдол одоогоор ирээгүй байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А
Shuum.mn
РАЛЬДИЙ.А
Shuum.mn