“Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтын хамт олон ”Шарилжгүй Улаанбаатар” аяныг санаачлан, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа. Тэдний энэ үйл ажиллагааг дэмжиж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Улаанбаатар хотын иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлын эмгэгээс хамгаалах зорилготой уг аянд төрийн болон төрийн бус байгууллагууд олноор нэгдэж байгаагийн дээр яамд, Засгийн газрын агентлагууд ч нэгдсэн байна.