Литва улсад танк жолоодох хувийн дром талбай байгуулагдсанаар хэн хүссэн нь хуягт тээвэрлэгчийг жолоодох төдийгүй түүнээсээ тусгайлсан байнууд руу гал нээж болох нь ээ. Энэхүү полигон нь 5 га газрыг эзлэх бөгөөд таны замд байгалийн элдэв бэрхшээл саадууд тулгарах тул ямар ч хүн дайн байлдааны жинхэнэ бодитой нөхцөл байдалд орох гэнэ.
Энэ полигон нь Вильнюсээс холгүй, хэсэг хэсэг ой мододтой довцог доворхуу газар юм байна. “Жинхэнэ байлдааны уур амьсгалыг мэдрүүлэх зорилгоор хэдэн километр үргэлжлэх замд байгалийн дээрх саад бэрхшээлүүдийг ашиглан янз бүрийн тотгор саадуудыг байгуулсан тул ямар ч хүнд дайн байлдааны тухай бодитой мэдрэмж төрөх болно” гэж дээрх санаачлагыг гаргагчдын нэг нь хэлж байна.
Зохих зааварчилгааг өгсний дараа хэн хүссэн нь /мэдээж хэрэг хэд болохыг нь заагаагүй байгаа тодорхой хөлс төлбөр төлсний дараа/ хуягт тээвэрлэгчийн жолооны ард сууж, жинхэнэ бус харин дуураймал сумаар буудаж болох нь.
“Одоогоор бидэнд “FV-432” маркийн хоёр хуягт тээвэрлэгч байгаа ч цаашид паркаа өргөтгөх санаатай. Улмаар хамгийн хүчирхэг хуягт таээвэрлэгч болох жинхэнэ танктай болно гэдэгтээ итгэлтэй байна” гэж дромын зохион байгуулагч хэлжээ.
РАЛЬДИЙ.А