Испанид нэгэн Англи эмэгтэй амаржиж, 6.2 кг жинтэй охин төрүүлсэн байна. Тус улсад ийм хүнд жинтэй хүүхдийг хийсвэр хийлгэлгүйгээр өөрөөрөө төрүүлсэн эмэгтэй урьд өмнө нь гарч байгаагүй ажээ. Испанийн Алакант хотын эмнэлгийн эмч нар 40 настай Максим Марин ямар нэг хүндрэлгүй амаржсан гэдгийг хэлсэн байна. Колумб нөхөртэйгөө Испанид амьдардаг Марин "Том хүүхэд төрүүлнэ гэдгээ мэдэж байсан, гэхдээ ийм том гэж бодоогүй" хэмээн ярьжээ. Харин эмнэлгийн эх барих тасгийн эрхлэгч, доктор Хавиер Риус 40 жил эмчээр ажиллахдаа 6.2 кг жинтэй хүүхдийг хийсвэр хийлгэлгүйгээр төрүүлсэн тохиолдолтой учирч байгаагүй гэдгээ хэлсэн байна.
Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд бичсэнээр хамгийн хүнд жинтэй хүүхэд төрүүлж байсан эмэгтэй бол Канадын иргэн Анна Бейтс юм байна. Тэрээр 1879 онд амаржиж 10.5 кг жинтэй хүүхэд төрүүлж байсан ч нярай хорвоод мэндэлснээсээ 11 цагийн дараа амьсгал хураажээ. Харин 2005 онд Бразилд нэгэн эмэгтэй 8 кг жинтэй хүү төрүүлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна.
РАЛЬДИЙ.А