logo
Ирэх саруудад эдийн засаг өснө

Ирэх саруудад эдийн засаг өснө

2013/08/10
Сүүлийн үед уул уурхайн экспорт буурсантай холбоотойгоор долларын ханш өслөө гэж мэдээллэх болсон. Энэ талаар өнөөдөр уул уурхайн сайд мэдээлэл хийж, салбарын өмнөөс байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ: “ашигт малтмалын гадаад зах зээл дэх үнийн уналтаас үүдэн эдийн засаг хямарч байна хэмээн хий сандрахаасаа өмнө хэт халсан эдийн засаг хөрч тогтвортой түвшинд эргэж очихыг харзнах хэрэгтэй” гэв. Мөн дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ буурч байна. Нүүрсний үнэ л гэхэд бараг хоёр дахин уналаа. 2011, 2012 оны хувьд эдийн засгийн огцом өсөлт нь нүүрсний үнийн өсөлттэй холбоотой байсан. Тухайн үед өмнөд хөрш болон олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс хамааран түр зуурын үзэгдэл байлаа хэмээн уул уурхайн сайд онцллоо.

 

 Түүнчлэн хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляци зургадугаар сард 8.8 хувь хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 нэгжээр бага үзүүлэлттэй гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойш хамгийн сул үзүүлэлт гэдгийг дурдсан юм. Өнгөрсөн оны мөн үед ДНБ 14.6 хувиар өсч байсан. Хэдийгээр эдийн засгийн өсөлтийн эрч саарч буй ч өсөлтийн далайц нь дэлхийн ихэнх орнуудын өсөлтийн дунджаас өндөр хэвээр байна. Дэлхийн орнуудын дундаж гурван хувь хүрэхгүй байгаа бөгөөд зарим орнуудынх хасах үзүүлэлттэй гарч байна. Ямартаа ч ам.долларын ханш савлаж буй ч ирэх саруудад эдийн засаг өсөх хандлага  байна гэж дүгнэв. Учир нь уул уурхайн салбарын гол өгөөж болох “Оюутолгой” ХХК энэ жил 300 мянган тонн баяжмалыг борлуулчихвал нэг орчим тэрбум ам. долларын орлого олох юм байна. Тодорхой цаг хугацаа шаардах ч “Оюутолгойн экспорт, Чингис бондоор санхүүжигдэх шинэ төслүүдийн цар хүрээгээр манай ДНБ тэлнэ хэмээн Уул уурхайн яамныхан тодотгож байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш