Баянзүрх дүүргийн хувьд энэ жил зам засвар, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлжээ. Баянзүрхийн товчооноос “Богд” уулын хойд талаар Яармагийн гүүр хүртэлх 17,1 км зам засварын ажил 26 хувь, Энхтайвны өргөн чөлөө, Зүүн 4 замын уулзвараас Офицерүүдийн ордон, Чулуун- Овооны уулзвар, Ботаникийн автобусны буудал хүртэлх 4,5 км, Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2,8 км, 16-р хороо, Улаанхуарангийн зам, Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шар хадны төв зам хүртэлх 1,5 км, Нарны зам буюу Нарантуул захаас Чулуун -Овооны уулзвар хүртэлх 0,94 км, Дандарбаатарын гудамжны 0.9 км зам засварын ажлууд 50-98 хувийн явцтай байна. Баянзүрх дүүрэг “Хоггүй дүүрэг” болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд оны эхний хагас жилд нийт 545213 квм талбайг цэвэрлэн, 1114,6 тонн хог тээвэрлэжээ. Дүүргийн хэмжээнд www.SMARTCITY.mn буюу ЦАХИМ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ-ээр дамжуулан нийт 5 эх үүсвэрээр дүүргийн Тамгын газар болон Засаг даргад хандсан нийт 1269 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 1138-ийг нь буюу 90%-ийг нь шийдвэрлэсэн байна. Төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдэд нээлттэй байлгах үүднээс санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг www.bzd2013.wordpress.comцахим хуудсанд тогтмол байршуулж байнагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.