Испани, Францын цагдаа нар Хятадын цагаачдыг Европын орнууд болон АНУ-руу "дамладаг" хүний наймааны сүлжээг илрүүлж, 75 сэжигтнийг баривчилжээ. Тэднийг удирддаг байсан гол 2 хүнийг Барселоноос саатуулсан байна. Испанийн цагдаа нар 51, Францын цагдаа нар 24 сэжигтнийг тус бүр баривчилсан тухай цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ. 2 улсын мөрдөгчид хамтран 2011 оны 7-р сараас хойш хоёр жилийн турш мөрдлөг явуулсны эцэст гэмт хэрэгтнүүдийг ийнхүү илрүүлсэн байна.
Цагдаа нарын мэдээлснээр тэд Хятадын иргэдийг АНУ, Испани, Франц, Грек, Итали, Их Британи, Ирланд болон Турк руу гаргаж, тэдэнд хуурамч пасспорт үйлдэж өгснийхөө төлөө хүн тус бүрээс 40,000 – 50,000 евро авдаг байжээ. Испанийн цагдаа нар Тайвань, БНСУ, Япон, Хонгконг, Сингапур зэрэг улсын 81 хуурамч пасспорт, мөн гар буу, гар утас, евро, юаниар их хэмжээний бэлэн мөнгө зэргийг сэжигтнүүдээс хураасан байна.
Гэмт хэрэгтнүүдийн "тусламжтайгаар" харийн оронд хуурамч бичиг баримттай ирсэн хүмүүсийн зарим нь бэлгийн боолчлолд өртдөг гэж Испанийн дотоодын хэргийн яам мэдээлжээ. Цагдаа нарын хэлж байгаагаар уг гэмт хэргийн сүлжээ дотроо маш нарийн, боловсронгуй зохион байгуулалттай бөгөөд гишүүд нь Европын хотууд болон нисэх буудлуудыг 10 хуруу шигээ андахгүй сайн мэддэг ажээ. Тэд нэг ажиллагааг дуусгаад маш хурдан буцдаг байсан тул тэднийг мөрдөхөд маш хүндрэлтэй байсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/