Судлаачид тодорхой хугацаанд жолоо барьж байхдаа утсаар ярьсан жолооч нарын тоо болон энэ хугацаанд гарсан авто ослын тоо хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байхгүй байгааг олж тогтоожээ. АНУ-ын Карнеги Меллоны Их Сургууль болон Лондоны Эдийн Засаг, Улс Төрийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн судалгааны багийнхан Нэгдсэн Улсын найман мужид болсон 8 сая гаруй авто осол, тэр дундаа ослоос болж хэдэн хүн амь үрэгдсэн талаарх мэдээлэлд анализ хийсэн байна. Тэд орон нутгийн цагаар 21.00 цагаас өмнө болон хойно хэдэн осол гарсан талаарх мэдээллийг 3 жил гаруйн хугацаанд цуглуулжээ. Учир нь 2002 – 2005 оны хооронд Америкийн үүрэн телефоны оператор компаниуд 21.00 цагаас хойш үнэгүй дуудлага хийх эрхийг хэрэглэгчиддээ олгодог байсан аж.
Профессор Саураб Баргава болон доктор Викрам Патаниа нарын олж тогтоосноор 21.00 цагаас хойш дуудлага хийх жолооч тоо ихээр нэмэгддэг хэдий ч авто ослын тоо дагаад нэмэгдэхгүй байжээ. Доктор Патиана энэ хамаарлыг олж мэдээд маш их гайхсанаа хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Бид эхэндээ тэдгээр тоонууд буруу байна гэж бодсон. Тэгээд бүгдийг эхнээс нь шалгасан. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. 21.00 цагаас хойш дуудлага хийж буй хэрэглэгчдийн тоо огцом өсч байгааг бид анзаарсан. Гэхдээ энэ нь авто ослын тоотой ямар ч хамааралгүй байсан" гэсэн байна. Мөн тэрээр мессеж бичиж, эсвэл утаснаасаа интернэтэд холбогдсон хүмүүсийн талаарх мэдээллийг судалгаандаа оруулаагүй гэдгээ хэлжээ.
Их Британид жолооны ард утсаар ярихыг 2003 онд албан ёсоор хориглосон байдаг. Гэхдээ энэ хориг яаралтай тусламж үйлчилгээний төвүүд рүү хийх дуудлагад үйлчилдэггүй юм байна. Ямартай ч жолоо барьж байхдаа утсаар ярих нь ослын эрсдлийг 4 дахин нэмэгдүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/