УИХ-ын хаврын чуулган өндөрлөөд сар гаруй болж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.08.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ сарын 6-нд хуралдсан МАН-ын Бага хурлын VIII хуралдаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин тавьсан илтгэлдээ улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар онцолж, хүндрэлийг даван туулах шуурхай арга хэмжээг нэн даруй авах шаардлагатайг дурдсан билээ. Мөн өнгөрөгч долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг эрх баригчдаас шаардсан юм. УИХ дахь МАН-ын бүлэг ч мөн адил ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан хуралдуулахыг шаардаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Батбаатар нар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарч, улс орны эдийн засгийн байдалд хүндрэл үүсч байна. МАН олон жил засгийн эрх барьсан, ард түмэнтэйгээ ойр ажилладаг улс төрийн хүчний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Өнөөдөр эрх баригчид бурууг бусдаас хайж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлийг зөвхөн өмнөх Засгийн газрын балаг мэтээр тайлбарлаж байна. Уг нь асуудалд ингэж хандах учиргүй. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд нэг жил өнгөрч байна. Үнэхээр өмнөх засгийн ажил муу байсан бол засч залруулж, сайн сайхан болгочих цаг хугацаа хангалттай байлаа. Харамсалтай нь энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас тодорхой үр дүн харагдахгүй байна. Өмнөх Засгийн газрын үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хэрвээ өмнөх Засгийн газрын ажил муу байсан бол тэр үед өндөр албан тушаал хашиж байсан энэ хүмүүстэй ч бас холбоотой байж таарна. Тийм учраас бурууг бусдад тохох байдлаар асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлгийн гишүүд ярилцлаа. Цаашдаа бусдыг буруутгаж биш, Ардчилсан нам эрхээ эдэлж байгаа эрх баригч намын хувьд тулгамдсан асуудалд анхаарч, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
Мөн тэрээр МАН 2012 оны сонгуулийн дараа ямар улс орныг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэж өгснийг тоо баримттай хэлсэн юм. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед Монгол Улсын мал 50 саяд хүрч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт өсөлт бий болсон. 400 мянган тонн улаан буудай хурааж, улсынхаа гурилын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох хэмжээнд хүрч байсан. Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нүүрс бага хэмжээгээр экспортолдог байсан Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортлох бүрэн хүчин чадалтай болсон. Бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн. Аймгуудыг холбосон хатуу хучилттай замуудын ажил өмнөх Засгийн газрын үед эрчимжиж, өнөөдөр үр дүн нь гарч байна. Ядуурал 40 хувьтай байсан бол 30 болж буурсан. Хүмүүсийн худалдан авах чадвар сайжирсан. Хувийн хэвшлүүд бие даасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хүчин чадалтай болсон. Эдгээр олон талт ажлын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Нийгэм, эдийн засгийн ийм эерэг үзүүлэлттэй улс орныг шинэчлэлийн Засгийн газарт бид хүлээлгэж өгсөн. Гэтэл засгийн эрх баригч Ардчилсан нам өөрсдөө хийж чадаагүй бүхнээ МАН руу чихэж хариуцлагаас мултрах гэж оролдож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт онцоллоо. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах төлөвлөгөө боловсруулах, ингэхийн тулд төсвийн тодотгол хийх, экспортыг нэмэгдүүлэх, инфляцийг өсгөхгүй байх, хязгаарлах үүднээс УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга, Ардчилсан намд хүргүүлэхээр болов. Энэхүү ээлжит бус чуулганаар дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Үүнээс гадна улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учирсантай холбогдуулан тухайн салбар хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаагаа илэрхийллээ.