Хатагтай Н.Ган-Од өнгөрсөн жил Тайландад хүйсээ солиулах мэс засалд ороод, эмэгтэй хүн болсондоо ихээхэн баярлаж байсан билээ. Гэсэн ч хагалагааны дараах таамаглаагүй хүндрэлүүд гараад бие нь нэлээд хугацаанд зовиуртай байсан гэнэ. Тэгвэл тэрхүү бэрхшээлээсээ салах, хөх хийлгэж жинхэнэ утгаар нь эмэгтэй хүн болохоор зориг шулуудан, өнгөрсөн сарын 29-нд дахин Тайланд улсыг зорьсон юм. Түүнтэй хамт Ийгл телевизийн баг бүрэн хэмжээний баримтат кино хийхээр хамт явсан байна.
Н.Ган-Од энэ сарын 2-нд урологи болон хөх хийлгэх мэс засалд орсон бөгөөд хоёр хагалгаа нийлээд 1 цаг орчим үргэлжилсэн аж. Түүнд хагалгаа хийсэн эмч нар ийм өндөр настай байж хүнд хагалгаануудыг ажралгүй давж, маш хурдтай эдгэрч байгаад ихээхэн гайхаж, Монгол хүний яс чанар ямар сайн байдгийг магтаж байгаа сурагтай. Одоогоор Н.Ган-Одын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэг буудал хоёрын хоорондоо өрөө ирж очиж, эмчилгээндээ хамрагдаж байгаа юм байна. Түүнчлэн тэрээр өөрт нь тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлж байна.
Тэрээр хоёр хагалгаанд зэрэг орсон учраас үл ялиг жин хассан нь улам ч сайхан харагдуулж байгаа хэмээн өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байгаагаа мөн илэрхийлсэн байна. Түүний хоёр хагалгааны нийт зардал 30 орчим мянган доллар болсон аж. Монголын хүн амын бэлгийн цөөнхийн нэг болоод байсан Н.Ган-Од ижил төрлийн зовлон тээж явдаг хүмүүстээ жинхэнэ үлгэр дуурайлал болж, амьдралд сөрөхч болдоггүйг утгаар нь харуулж чадаж байгаа нэгэн юм. Түүний хөх хийлгэсний дараах хамгийн ахны гэрэл зургийг удахгүй уншигч танд хүргэх болно.
Э.Болор