logo
Увертюра хамтлагийнхан Хөвсгөл далайг уран бүтээлээрээ уяраалаа

Увертюра хамтлагийнхан Хөвсгөл далайг уран бүтээлээрээ уяраалаа

2013/08/13

Төрийн концертны наадмийн хаалтийг хийсний дараа “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн даруйдаа Увертюра хамтлагийнхан хоймор нутаг Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. 7-р сарын 16-нд Мөрөн, 7-р сарын 18-нд Хатгал сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, 7-р сарын 20-нд Хөвсгөл далайн эрэг, Дунд далайд, 7-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд нутгийн иргэд болон амрагчдад зориулан үнэ төлбөргүй “Хөх сувдийн орон” тоглолтоо хийжээ.
Дашрамд дуулгахад тус хамтлагийн дуучин Рэннчинням нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж өссөн бөгөөд Увертюра хамтлагийнхан хоёр жилийн өмнө Рэнчинлхүмбэ суманд очин бас үнэгүй тоглолт тавиж байсан түүхтэй.
Тэгвэл энэ удаад Увертюра хамтлагийнхан Хөвсгөлд тоглолт хийсний зэрэгцээ “Хөх сувдын орон” дуугаа дүрсжүүлээд иржээ. Энэхүү бүтээлийг МУГЖ Ө.Уянгатай хамтран дуулсан бөгөөд шүлгийг Ж.Даваадамдин, хөгжмийг МУСТА Цэн.Эрдэнэбат нар зохиосон юм.
бөгөөд уг 2 зохиолч нь 2 уулаа Хөвсгөлийн уугуул аж. Тус хамтлагийнхан ярихдаа : “Энэ удаад маш олон ажлаар Хөвсгөл аймаг руу явж байгаа.Хамгийн чухал нь байгаль,эх дэлхий Хөвсгөл далайгаа баярлуулах эх дэлхийгээсээ эрч хүч, энерги авч сайхан амран нутгийн ард иргэдэд аарсдийн уран бүтээлээ дэргэдээс нь илүү ойроос хүргэх зорилготой” хэмээн ярьж байсан юм.
Ингээд тэдний Хөвсгөл аймгийн аялалын гэрэл зургуудаас хүргэе.

А.Маша

 

 

 

   

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш