logo
ДЭМБ-ын захирал Др. Маргарет Чан МУ-ын Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байна

ДЭМБ-ын захирал Др. Маргарет Чан МУ-ын Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байна

2013/08/13

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа болоод цаашид хэргэжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.

Мөн тэрээр ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийгдэж байгааг хэлсэн юм.

Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан Монгол Улсад айлчлах хугацаандаа дэд сайдын хамт айлчлалын хөтөлбөрт тусгагдсанаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ сарын 12-ны өдөр гурав дахь шатлалын эмнэлэг болох П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвүүдийн үйл ажиллагаатай танилцан санал солилцож зөвөлгөө өглөө. 

 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш