БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-ны хооронд буюу ирэх даваа гарагт орон даяар эхлүүлэхээр болсон. Бүртгэлийг өмнөх жилд явж байсан хүүхдүүд болон шинэ хүүхдүүдийн бүртгэл хэмээн хувааж 19-23-ны хооронд өмнө явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр хүүхдүүдийг бүртгэх юм байна.
Нийслэлийн хэмжээнд байгаа нийт цэцэрлэг нь хүүхдүүдийн 65 хувьд л хүрэлцээтэй тул энэ жилийн хувьд дахиад л хэн овсгоотой нь гэх дүрэм үйлчлэх аж. Өөрөөр хэлбэл урьд жилүүдийнхтэй адил эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож дугаарлах нь ээ.