Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн орон сууцны 61 байрны дээврийг засахаар энэ жилийн төсөвт 3,0 тэрбум төгрөг баталсан юм. Нийслэлийн удирдлагууд нийтийн орон сууцны байруудын дээврийн засварыг өвлөөс өмнө шуурхай хийж, гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон бөгөөд хийх завсарын ажлын жагсаалтыг дүүргүүдийн ЗДТГазарт хүлээлгэн өглөө. Мөн нийтийн орон сууцны дээврийн засварыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 4-р сараас эхлэн нээлттэй зарлаж, эхний ээлжинд засвар хийх байрнуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд Баянзүрх дүүрэгт 11, Баянгол дүүрэгт 14, Чингэлтэй дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Хан-Уул дүүрэгт 5, Багануур дүүрэгт 2, Налайхад 3 байрны дээврийг засахаар гэрээ байгуулж, санхүүжилтийг нь хийгээд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.