logo
Хар салхины улмаас Хонконгт түгшүүрийн дохио зарлав

Хар салхины улмаас Хонконгт түгшүүрийн дохио зарлав

2013/08/15
8 дугаар сарын 14-ний үүрээр Хонконгийн Зүүн өмнөд хэсгээр 63 км\цаг хурдтай, гамшгийн 8 дугаар зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи дайран өнгөрлөө. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгт мэдрэгдэнэ гэж зарласан учир Хонконгийн бүх албан байгууллага энэ өдөр ажиллаагүй байна.

Мөн олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байгаад үдээс хойш зарим нислэгүүд сэргээд байна. Монголын “Хүннү эйр” агаарын хөлөг 20 гаруй минут тойрч буусан ч хөөрөхдөө хэвийн ниссэн байна.

Салхины хүч 14-19 цагийн хооронд дахин нэмэгдэх магадлалтай бөгөөд 19 цагаас хойш байдал намжих төлөвтэй байна гэж Хонконгийн цаг уурын ажиглах төвөөс мэдээлсэн байна. Уг байгалийн гамшигт монгол иргэд өртсөн тохиолдол гараагүй гэж Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас мэдээлэв.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш