logo
Шаардлага хангахгүй есөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно

Шаардлага хангахгүй есөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно

2013/08/15
Одоогоор нийслэлийн хэмжээн дэх ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлын явц 70 хувьтай байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Тус газраас наймдугаар сарын 25-ныг гэхэд бүх их засваруудыг, 20-ныг гэхэд бүх урсгал засваруудыг дуусгах үүргийг зохих албаныханд өгсөн байна.

Гэвч их засвар хийгээд ч дотор нь хүүхэд суралцах боломжгүй, амь насанд нь халтай гэсэн дүгнэлттэй есөн сургууль, цэцэрлэг байгаа ажээ. Үүнд, БГД-ийн 73 дугаар сургууль, 38 дугаар сургууль, 57 дугаар цэцэрлэг, 47 цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүд орж байна.

Дээрх сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргах ажээ. Харин эдгээр цэцэрлэг, сургуульд суралцаж, хүмүүжиж байсан хүүхдүүдийг ойролцоох сургууль, цэцэрлэгүүдэд нь тараан байрлуулах зохицуулалтыг хичээл эхлэхээс өмнө олон нийтэд танилцуулна гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш