Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 40 км зайд орших IV багийн нутагт хонь хариулахаар гарч явсан 13 настай З, 17 настай С нар нас барсан байдалтай олджээ.
Урьдчилсан байдлаар тэднийг гадны нөлөөтэй нас барсан гэх шинж тэмдэг байхгүй байгаа аж. Харин шинжилгээний дараа тодорхой болох юм байна. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хэрэгт малын хулгайч нар холбоотой байж магадгүй гэнэ.
Энэ талаар Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсээс тодруулахад, “Хүүхдүүд гадны нөлөөтэй нас бараагүй. Хонь хариулж яваад хоёулаа хаднаас халтирч, унан амиа алдсан. Тиймээс малын хулгайч нартай холбоогүй. Тэдний хариулж явсан мал бүрэн байгаа” гэсэн юм.
Гэхдээ дүүгийнх нь цогцсыг ахынх нь нас барсан газраас 10 км-ийн зайтай орших нэгэн хөндийгөөс олсон байна. Энэ нь тэднийг гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэдгийг харуулж байгаа юм.