logo
Зам, тээврийн сайд А.Гансүх Өмнөговь, Дундговь аймгуудад хэрэгжиж буй авто замын барилгын ажлын явцтай танилцлаа

Зам, тээврийн сайд А.Гансүх Өмнөговь, Дундговь аймгуудад хэрэгжиж буй авто замын барилгын ажлын явцтай танилцлаа

2013/08/15

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “2013 онд 6 аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох” зорилтыг хэрэгжүүлэх болон авто замын барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх Дундговь, Өмнөговь аймгуудад хэрэгжиж буй авто замын барилгын ажлын явц байдалтай 2013 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд газар дээр нь танилцаад гүйцэтгэгч компаниудад зам барилгын ажлыг гэрээт хугацаандаа чанартай барьж дуусган ашиглалтад хүлээлгэж өгөхийг үүрэг болгоод ирлээ.

 

   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш