logo

"Жаст" Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэлээ

2013/08/15
Улсын томоохон үйлдвэрүүдийг барьцаалан асар их хэмжээний мөнгөний зээл авсан, "Хадгаламж" банкны "халаас"-ыг хоосолсон гэмтэн болоод байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган  эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг шалгахаар болсон байна. 
Цаашид Ш.Батхүүд  Мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулахыг ч үгүйсгэхгүй байна. Ш.Батхүү нь  "Хадгаламж" банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсны дараа хэвлэлийн хурал хийж, зарим хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө  “Эрдэнэт үйлдвэрээр барьцаалж өмнөд Африкийн “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа холбогдох албан тушаалтны гарын үсгийг засч янзалсан зүйл байгаа” гэмээн мэдэгдсэн билээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш