logo
Гол, усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна

Гол, усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна

2013/08/16
Сүүлийн өдрүүд нийт нутгаар бороошилттой байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Бүгсий болон Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-140 см давжээ.
Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-45 см, Халх гол Баянхошуу сум болон Туул голын адаг Лүн орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус, тус хүчтэй үерлэж байна. 8 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчмоор үерийн түвшинд 15-50 см дөхөн хүчтэй үерлэх хандлагатай байгааг Ус судлалын сектороос онцоллоо. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш