logo
МҮЭХ мэдэгдэл гаргалаа

МҮЭХ мэдэгдэл гаргалаа

2013/08/16
“Оюутолгой” ХХК тодорхой бус шалтгаанаар 2000 орчим ажилтанд нөхөн олговор өгч тодорхой бус хугацаагаар ажлаас түр чөлөөлсний улмаас тэдний ажлын байрны баталгаа алдагдах байдал үүссэнтэй холбогдуулж МҮЭХ мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдлийг “Оюутолгой” ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд хүргүүлсэн байна. Тус холбооноос 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд МҮЭ-ийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаардсан байна. Уг мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд ажиллагсдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай хангуулахын төлөө Оюутолгой компанийн захиргаа болон төрийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай. Хэрэв тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл МҮЭ-ийн холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш