logo
Нүүрсний экспортыг дэмжих талаар дараах арга хэмжээнүүдийг авна

Нүүрсний экспортыг дэмжих талаар дараах арга хэмжээнүүдийг авна

2013/08/17
МУ-ын Засгийн газар өнгөрсөн Баасан гарагт хуралдаж  нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар дараах тогтоолуудыг гаргалаа.

Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд дээр Боомтын зориулалттай нарийн төмөр зам барьж ашиглалтад оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан автозам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш