МУ-ын Засгийн газар өнгөрсөн Баасан гарагт хуралдаж Иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газраас байгуулсан. Тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, зохион байгуулалт, орон тоог өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах, төрийн өмчлөлийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил, ашиглалт, менежментийг хэрэгжүүлэх, захиалан бариулж байгаа орон сууцны хотхон, хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэх, сайжруулах, захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавина. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх, боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
ТОСК нь 6 хэлтэс, 80 орчим орон тоотой байх бөгөөд Ерөнхий захирал удирдана. Ерөнхий захирлыг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.