Дамжуулах хоолой гэхээр нефть, байгалийн хий санаанд ордог. Тэгвэл Киргизийн хил гаалийн албаныхан спирт дамжуулах хоолойг олж илрүүлсэн гэж мэдэгдлээ. Тэд уг хоолойг ашиглан хөрш Казакстанаас олон мянган литр цэвэр спирт оруулж ирсэн гэж үзэж байгаа юм байна.
Дамжуулах хоолойг Чу голын усан доороос илрүүлжээ. Хил гаалийн албаныхан хоолойг хэрхэн илрүүлсэн нь тодорхойгүй байгаа ч одоо спирт дамласан сэжигтнүүдийг хайж эхэлсэн байна. Ямартай ч Киргизийн телевизээр мэдээлснээр дамжуулах хоолойг хилийн шалган нэвтрүүлэх цэгээс хэдхэн км-ийн зайнаас илрүүлжээ.
Казакстан нь улаан буудай тариалалтаараа Төв Азид тэргүүлдэг орнуудын нэг бөгөөд тус улсад спирт хавьгүй хямд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Саяхан Казакстан болон ОХУ, Беларус улсууд гаалийн холбооны гишүүн болцгоожээ. Ингэснээр хөрш орнууд нь эдгээр улсуудаас спирт импортлохын тулд өндөр татвар төлөх шаардлагатай болсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/