logo
Хуцдаг

Хуцдаг "арслан" баригдав

2013/08/19
Хятадын Хенань мужийн Лоухе хотын амьтны хүрээлэнд Африкийн арслан гэж танилцуулсан амьтан үзэгчдийг "хуурсан" хүмүүсийг барьж өгчээ. Учир нь тэрхүү "арслан" зочдын өмнө хуцсанаар нохой гэдэг нь илэрсэн байна. Хятадын нэгэн сонинд бичсэнээр амьтны хүрээлэнгийнхэн жинхэнэ арсланг төвдийн мастиф үүлдрийн нохойгоор орлуулсан байсан нь энэ ажээ. Уг нь арслангийн торонд хийсэн нохой тус хүрээлэнгийн ажилтных юм байна. Учир нь жинхэнэ арсланг үржүүлгийн төв рүү илгээгээд байжээ.

Ийнхүү арслан биш нохой үзсэн иргэд тун бухимдалтай байгаагийн дээр өөрсдийг нь хуурсан гэж үзэж байгаа аж. Лью нэртэй нэгэн эмэгтэй "Амьтны хүрээлэн биднийг мэхлэхээр оролдож байна. Тэд нохойг арслан болгож биднийг хуурлаа" гэж ярьсан байна.
 
Ямартай ч Лоухе хотын амьтны хүрээлэнгийн удидах албан тушаалтнуудын нэг Лью Суяа аюулгүй байдлын асуудлаас болж мастифф үүлдрийн нохойг арслангийн торонд түр хийсэн гэж хэлснийг "Beijing Youth Daily" сонин иш татан мэдээлэв.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш