logo
“Сумын залуус” төсөл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

“Сумын залуус” төсөл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ

2013/08/19
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү  хөтөлбөр нь “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” гэсэн үндсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илтгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, эхнээсээ ажилтай, орлоготой болж эхэлсэн. Харин өнөөдөр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар “Ажлын гараа” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гавшгай 15 залуу болон Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ажиллаж буй “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн ажилсаг залуучуудтай уулзан ажлын байран дээр нь очиж танилцсан байна.

“Уг хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус ажлаа маш сайн хийж хөтөлбөр амжилттай Сард 500 мянган төгрөгний цалингаас гадна сайн ажиллавал тухайн компаниас нэмэлт урамшуулал олгож байгаа нь залууст урам, эрч хүч өгч ажлаа хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэхэд нэмэр болж байгаа ажээ. Залуучууд ажлыг голж зуны амралтаа хий дэмий өнгөрүүлдэг байсан цаг одоо ард хоцорсоныг эдгээр гавшгай, ажилсаг залуус харуулж чадлаа.Дашрамд дуулгахад “Сумын залуус” төсөл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилэх бол “Цагийн ажил” төсөл тогтмол хэрэгжих юм. хэрэгжиж байгаад баяртай байна” гэж Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат хэлсэн. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутан залуучууд зуны амралтаараа ажилтай, орлоготой болж эх орныхоо бүтээн байгуулалт, тэр дундаа зам, барилга, хадлан, өвөлжөө барих зэрэг  ажилд15 хүний бүрэлдэхүүнтэй баг болон ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш