logo
Ногооны үнэ буурсан байна

Ногооны үнэ буурсан байна

2013/08/19
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 26 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7525 төгрөг, үхрийн ястай мах 8400 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,8 хувиар буюу 71 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах тогтвортой байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байлаа. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,3 хувь буюу 25 төгрөгөөр буурч, хонины цул мах тогтвортой байлаа. Хонины махыг“ Хүчит шонхор” “Хар хорин” захуудад хамгийн хямд буюу 6300 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн төвийн томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 900-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна. Худалдан авагч олон байдаг“ Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ”, ”Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтантариа” гурилын үнэ 900-1000 төгрөгийн ханштай байна. Харин “Барс” захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Мөн ”Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-850 төгрөг,“Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөг, “Марко”,“Таван-Эрдэнэ” “ Хүчит шонхор” “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнэ буюу 850 төгрөг байна. Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 6,1 хувиар буюу 111 төгрөг, байцаа 3,7 буюу 50 төгрөг, манжин 13,8 хувиар буюу 300 төгрөгөөр тус тус буурсан байлаа гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш