logo
Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

2013/08/19
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн стандартад нийцсэн, тав тухтай байранд иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болно. Цогцолбор барилгад цагдаа, өрхийн эмнэлэг хорооны ажлын алба байрладаг байсан. Харин энэ жилээс эхлэн ахмадын зөвлөл, иргэдийн нийтийн хурал түүнчлэн, чийрэгжүүлэлтийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг шинээр барьж байгаа юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш