УИХ-ын гишүүн Н.Ганбямба УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ‘’Технологийн үйл ажиллагааг дэмжих туухай хууль’’-ийн төслийг өргөн барилаа. УИХ-ын 2010 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан ‘’Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого’’-ыг хэрэгжүүлэх, Монгол Улсад технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бий болгох зорилгоор ‘’Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль’’-ийн төслийг боловсруулсан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хүчин зүйл болсон инновацийн эрх зүйн орчныг бүрдүүлэхүйц эрх зүйн баримт бичиг цөөн, тэдгээрийн хоорондын уялдаа хангалтгүй байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Иймээс шинэ мэдлэг, технологийн дэвшилтэт ололт, үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиглах тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих, инновацийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тавих шаардлага нийгэмд тулгамдсан болохыг УИХ-ын гишүүн Н.Ганбямба онцлов.
Манай улсаас гадаад улсууд руу экспортонд гаргах бараа бүтээгдэхүүний 96 орчим хувь нь ‘’non-tech, low-tech’’ ангилалд багтаж байна. Иймээс мэдлэгийг мөнгө болгохын тулд инновацийг хөгжүүлэх хэрэгтэйг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Инноваци гэдгийг иргэд ‘’Industry’’ буюу үйлдвэр гэж ойлгож болно.
‘’Технологийн үйл ажиллагааг дэмжих туухай хууль’’-ийн төслийг өргөн барьснаар ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой болохыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлж байлаа.