Монголчууд долоон гайхамшгаа нэрлэлээ. Үүнд Хөвсгөл нуур, Архангай аймгийн Хар балгас, Билгэ хааны цогцолбор, Алтай таван богдын байгалийн цогцолборт газар, Өвөрхангайн Хархорин, Эрдэнэ зуу, Төвхөний хийд, Сүхбаатарын Алтан-Овоо, Шилийн богд зэрэг түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгал агуулсан үзэсгэлэнт газрууд Монголын долоон гайхамшигт багтжээ. Энэхүү долоон гайхамшгаас гадна аймаг бүр өөрийн долоон гайхамшгийг нэрлэсэн бөгөөд тун удахгүй тэдгээрийг нэгтгэн газрын зурагт буулгаж, хуанли хийх юм байна.
Shuum.mn
Shuum.mn