logo
Украйн улсын визийн журамд өөрчлөлт оров

Украйн улсын визийн журамд өөрчлөлт оров

2013/08/20

 Украйн Улсад гурван сараас дээш хугацаагаар зорчих тохиолдолд заавал тус улсын визтэй байх шинэ журам батлагдлаа. 

Энэ журам Украйн Улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр ирж байгаа монгол оюутан, аспирантуруудад мөн хамаарах юм. Визийг үндэслэн украйны тал оюутнуудад түр хугацаагаар тус улсад оршин суух үнэмлэх олгох бөгөөд уг виз нь зөвхөн шинээр ирэх оюутнуудад шаардлагатай. Дараагийн жилүүдэд дахин виз авах шаардлагагүй, түр хугацааны үнэмлэхний хугацааг сунгаж зохицуулах юм.
 

Оюутны визийг суралцах сургуулиас нь олгосон урилгыг үндэслэн Украйн Улсаас Бээжин, Москва хотноо суугаа ЭСЯ-даас төлбөртэйгээр олгоно.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш