logo
Улаанбаатар хотын байрнуудын лифтнүүдийг албан ёсоор тэмдэгжүүлэхээр боллоо

Улаанбаатар хотын байрнуудын лифтнүүдийг албан ёсоор тэмдэгжүүлэхээр боллоо

2013/08/20
Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд тэдний ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан лифтнүүд байдаг аж. Тиймээс ШӨХТГ болон Нийслэлийн өмчит Улаанбаатар лифт ХХК хамтран тухайн байрны лифтны үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа, хэдэн хүн даах чадвартай, хэдий хүртэл ашиглах боломжтой болон бусад мэдээллүүдийг байршуулахаар боллоо. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд байх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтын дагуу эрхээ хангуулах эрхтэй болж байгаа юм.  Уг ажил энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш