Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны үйл ажиллагаа эрхлэгчид 50,100-ийн дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа өөрсдийн тогтоосон тухайн өдрийн ханшаас доогуур ханшаар худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж энэ зөрчлөө арилгахыг шаардан тодорхой хугацаа өгөөд байсан билээ. Энэ хугацаанд ихэнх банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны цэгүүд Монгол улсын хууль тогтоомжид нийцэж ажиллахаа мэдэгдэн задгай валютыг тухайн өдрийн ханшаар худалдан авч байсан бол нэр бүхий ганц хоёр банк татгалзсан хариу өгөөд байсан тухай мэдээлж байсан. Хуульд заасан шаардлагын дагуу тус газраас гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бүх банк, банк бус санхүүгийн байгууллагад хийхэд зөрчил бүрэн гүйцэд арилж Монгол улсын хэмжээнд задгай болон бүхэл доллар нэг ханштай боллоо.