logo
 Сагсай, Алтай сумын сургуулиуд хугацаандаа хичээллэхгүй

Сагсай, Алтай сумын сургуулиуд хугацаандаа хичээллэхгүй

2013/08/22
Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай сумынхан хорио цээрийн дэглэм тогтоосныг бид өмнө нь мэдээлсэн.Тэгвэл тус сумдын сургуулиуд хорио цээрийн дэглэм тайлагдсаны дараа хичээлээ эхлэх юм байна. Мөн Өлгий сумын нэгдүгээр ахлах сургуулийн хичээлийн шинэ байр шинэ жилээс наана ашиглалтанд орж амжихгүй тул хуучин байраа засварлаад орохоор болжээ. Тус сумын гуравдугаар цэцэрлэгийн байранд мэргэжлийн хяналтын албанаас акт тогтоогдсон тул байрных нь асуудал хараахан шийдэгдээгүй байна. үүнтэй зэрэгцэн ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцастай болгохтой холбогдуулан оёдлын үйлдвэрт хувцасны захиалга өгөөд байгаа бөгөөд энэ онд 20 хувийг нь эх орны эд материалаар үйлдвэрлэгдсэн 30-40 мянган төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцастай болгох ажээ.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш