logo
Жүдо бөхийн ДАШТ Рио Де Жанейрод болно

Жүдо бөхийн ДАШТ Рио Де Жанейрод болно

2013/08/22
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ жил баталсан шинэ дүрмийн дагуу зохиогдох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 сарын 26-ны өдрөөс 9 сарын 1-ныг хүртэл Бразилийн Рио Де Жанейро хотод болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчин оролцоно. ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, эмэгтэйчүүдийн төрөлд 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, 52кг-д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д ОУХМ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа нар, эрэгтэйчүүдийн төрөлд 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр, 90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл, -100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал нар оролцож, баг тамирчдыг МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчыг бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтжээ.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш