ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40км авто замын их засвар, шинэчлэлтийн ажилтай танилцлаа.
Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км авто замын их засвар, шинэчлэлийн ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарч, 2013 оны 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээ байгуулан ажиллаж байна. Их засвар, шинэчлэлтийн ажилтай газар дээр нь танилцахад 15.6 км хучилтын ажил хийгдсэн бөгөөд батлагдсан график төлөвлөгөөнөөс 29.3 хувийн хоцрогдолтой, ажлын чанар байдал хангалтгүй байсан тул энэ талаар хатуу сануулга өгч ажлын дотоод зохион байгуулалт, менежментийг сайжруулах, засварын ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг өгчээ. Мөн одоогоор хийгдээд байгаа авто замын асфальтбетон хучилтын тэгш байдал хангалтгүй байгаа тул хучилтын ажлыг түр зогсоож, тэгш байдлыг хэмжих багийг газар дээр нь ажиллуулахаар Зам тээврийн яамнаас явуулаад байна.
Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Үйлсийн зам” ХХК, “Оч Наран” ХХК, “Суурь” ХХК-иудын түншлэл гүйцэтгэхээр 2013 оны 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна. Тус чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын чанар байдал техникийн шаардлага, стандартын дагуу хийгдэж байгааг үнэлж, батлагдсан график төлөвлөгөөнөөс 18 хувиар хоцорч байгаад анхаарч цаашид ажлаа эрчимжүүлэн улам чанартай гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг даалгавар өглөө.