logo

"Нарантуул" орчмыг цагдаагийн хамгаалтанд авлаа

2013/08/23
Энэ мөчид цагдаа нар  "Нарантуул" зах орчмыг бүрэн хамгаалтанд авч, замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Нийслэлийн Удирдах зөвлөл яг одоо Нарантуул захад гарсан галын асуудлаар хаалттай хуралдаж байна.  "Хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг хуралдааны дараагаар өгнө" гэлээ.  Мөн тус захын түрээслэгчдээс цагдаа нарыг хэл амаар доромжлох, телевизийн зураглаач, гэрэл зурагчдыг хөөж туух, түүнчлэн нэгнийгээ турхиран жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалах зэргээр зүй бусаар бухимдалаа гаргаж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа.  Нарантуул худалдааны төвд гарсан галын газарт ЦЕГ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас хүний цогцос олдсон гэх мэдээллийг тодруулахад "Гал гарсан объект дотроос хүний цогцос олдсон. Одоогоор хэн болох нь танигдаагүй байна. Галыг бүрэн унтраасны дараа шалгалтын ажил хийгдэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс, Улсын мөрдөн байцаах газраас шинжээчид ирсэн байгаа" гэв.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш