logo
Америк эр төрөлх хэлээ ор тас мартаж Швед хэл

Америк эр төрөлх хэлээ ор тас мартаж Швед хэл "сураад" сэржээ

2013/08/23
Калифорни мужийн нэгэн дэн буудалд ухаангүй олдсоныхоо дараа зөвхөн Швед хэлээр ярьж эхэлсэн Америк эр Швед улсад хүрэлцэн иржээ. Түүнийг хуучин Швед танил нь болох Эва Эсплин угтан авсан байна. Одоо 61 настай Майкл Бөүтрайт 1981-2003 оны хооронд Шведэд ирэн очин амьдарч байсан аж. Хуучин дурсамжуудаа мартаж, төрөлх хэлээрээ бус гэнэт харь хэлээр ярих болсон түүнийг эмч нар түр зуурын ой тогтоолтын гажигтай гэж оношилсон тухай мэдээлэл байгаа юм. Ховор тохиолддог энэ өвчинд нэрвэгдсэн хүний ой санамж арчигдахын зэрэгцээ гэнэт төлөвлөөгүй газарлуугаа аялдаг гэнэ. Майкл өнгөрсөн 2-р сард ийнхүү "сэрснийхээ" дараа өөрийгөө Иохан Эк хэмээн танилцуулжээ. Гэхдээ цагдаа нар түүнийг Майкл Бөүтрайт гэдгийг баталсан албан ёсны бичиг баримтыг нь олсон байна.
РАЛЬДИЙ.А
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш