logo
Элчин сайд Ч.Баттөмөр итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд Ч.Баттөмөр итгэмжлэх жуух бичгээ барив

2013/08/24

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр Тайландын Эрхэмсэг Хан хүү Маха Важиралонгкорн-д 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барив.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн  мэндчилгээг Эрхэмсэг Хан хүүд уламжлан, сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж буй Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй  ажиллахаа илэрхийллээ.

Хоёр талын харилцааны талаар Хан хүү хэлсэн үгэндээ улам бүр ойртон бэхжиж буй Тайланд, Монголын харилцаа нь тус тусын оронд тогтвортой хөгжлийг, ард түмэнд амгалан тайван аж жаргалыг авчрах төдийгүй даян дэлхийн энх тайван байдал, хөгжил дэвшилд түлхэц болно гэж онцлов. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш