logo
 БНЧУ-ын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгчтэй уулзав

БНЧУ-ын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгчтэй уулзав

2013/08/24
Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам БНЧУ-ын Эдийн Засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ёозеф Цийлек-тэй энэ сарын 22-нд уулзав.

Уулзалтын эхэнд дэд ерөнхийлөгч Ёозеф Цийлек Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд Чех, Монгол улсуудын уламжлалт найрсаг, олон талт эдийн засгийн харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлохын сацуу Монгол, Чехийн бизнес форумын зохион байгуулахад хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ.

Тэд цаашид бизнесийн салбарт хоёр талын хамтран ажиллах тодорхой салбарууд болон боломжуудын талаар санал солилцов.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэ сарын 26-27-ны өдрүүдэд Прага хотноо болох Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан хүрээнд “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа БНЧУ-ын Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхимд талархаж буйгаа илэрхийлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах нь Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтойг онцоллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш