logo
ЗГХК-ын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо

ЗГХК-ын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо

2013/08/24
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд дарга, ЗГХК-ын ажлын хэсгийн хятадын талын дарга Сун Яаоминтай Эрээн хотноо энэ сарын 19-21-ны өдрүүдэд уулзаж, ЗГХК-ын 13 дугаар хуралдааны Протоколын хэрэгжилтийн явц байдал, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах тухайд талууд ойрын үед ажлын хэсэг байгуулж, энэ ондоо багтаан төслөө солилцох, холбогдох уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Захирал Т.Төгсбилгүүн мөн энэ үеэр Монгол, Хятад, Орос 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын арга хэмжээнд оролцож Эрээн хотын удирдлагатай уулзлаа. Энэхүү арга хэмжээнд манай талаас төр, бизнесийн 400 орчим төлөөлөгчид оролцсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш