logo
Дипломат харилцааны 40 жилийн ойн талаар ярилцав

Дипломат харилцааны 40 жилийн ойн талаар ярилцав

2013/08/24

Берлин хотноо энэ сарын 21-нд болсон Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан, ХБНГУ-ын ГХЯ-ны ТБНД хатагтай Э.Хабер нар уулзаж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцов.

Тэд ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу 2014 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар мөн ярилцав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш