Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд өнөөдөр буюу даваа гарагт 09:19 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцохоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлсэн байна.
"Miss Mongolia 2013" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд "Мисс Монголиа Холбоо" хамтран зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж. Түүнчлэн жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экваторын Гевнэй-д болох “Miss World tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ. Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Тус тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм. Энэ жилийн “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо гайхагдан оролцох бүсгүйчүүд нь:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүд гэсэн шалгууруудаар өрсөлдөж, ялагч Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экваторын Гевнэй-д болох “Miss World tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх болохыг дахин сануулъя. “Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах бөгөөд энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгийг хамруулж охидыг шалгаруулан оролцуулж байгаагаараа онцлог аж. Мөн нийт бүртгүүлэн оролцож буй охидоос шилдэгийн шилдэг 20-н охид финалын шатанд шалгарч, телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, төрөл тус бүрийн номаниацаар өрсөлдөж 2013 оны 09 сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар тус тусын өргөмжлөлт миссүүд тодрох юм. Манай сайт та бүхэнд тус тэмцээний тухай мэдээллүүдийг цаг тухай бүрт нь хүргэж байх болно.