logo
Монголчууд Сөүлд хулгай хийгээд баригджээ

Монголчууд Сөүлд хулгай хийгээд баригджээ

2013/08/26

Саяхан  Монгол улсын 3 иргэн БНСУ-ын Сөүл хотод хулгай хийж байгаад баригдсан тухай  тус улсын KBS, SBS зэрэг телевизүүдээр мэдээлсэн байна.

Тодруулбал: Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Сөүлийн нэгэн томоохон их дэлгүүрээс сэжиг бүхий монгол эмэгтэйг цагдаагийнхан саатуулсан байна. Учир нь том цүнх үүрсэн монгол эмэгтэй тус дэлгүүрт орон нилээдгүй хувцас сонгон авсан ч худалдаа хийлгүй гарсаныг худалдагч бүсгүй анзаарчээ. Тиймээс уг эмэгтэйг саатуулан шалгатал цүнхний дотор талыг тусгайлсан (тугалга) материалаар доторлосон байжээ.

Эхнэр, нөхөр, бага насны хүүхэдийнхээ хамт жуулчны визээр Сөүлд очихдоо тэд ийнхүү хулгайн хэргээр цагдаагийн газарт саатуулагдаад байна. Нөхрийг нь тус дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулж, долоон настай хүүтэйгээ яваа учир ээжийг нь гадуур байцааж байгаа аж.  Тэд энэхүү цүнхээ тус улсад амьдардаг Монгол залуугаас авсан тухайгаа мэдүүлжээ. Одоогоор уг цүнхийг зарсан монгол залууг хайж байгаа бөгөөд тус улсад сүүлийн жилүүдэд очиж буй монгол иргэд  хулгайн хэрэг үйлдэх нь нэмэгдэж, үйлдэх арга нь улам нарийсч буйг цагдаа нар анхааруулжээ.

Б.Бат-Эрхэс /shuum.mn/
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш