logo
Сүхбаатар дүүргийн албан хаагчид“Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ

Сүхбаатар дүүргийн албан хаагчид“Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ

2013/08/26

Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, дүүргийн Улаан загалмай нийгэмлэг хамтран  “Амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулж нийт 50 гаруй албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдлээ. Өдөрлөгийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн 17 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг ажилласан байна.

Энэ үеэр иргэд цусны бүлгээ тодорхойлуулах, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломж олгож байв. Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгт бусад байгууллагын ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриаллаа.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш