Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд Австралийн Ерөнхий сайд асан Пол Кийтингэд бараалхав.
Энэ үеэр П.Кийтинг АПЕК-ийг үүсгэн байгуулалцаж явсан тухай болон , 1989 оны 5 дугаар сард БНХАУ-д Австралийн сангийн сайдын хувиар айлчлал хийж цаг үеийн асуудлаар БНХАУ-ын удирдагчидтай санал солилцож байснаа дурсан ярьж, дэлхий дахины санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцав. Тэрбээр Австралийн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргаар 1991-1996 онд ажиллаж байв.
Элчин сайдын зүгээс түүнийг Австралийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Гадаад хэргийн сайд Г.Эвансыг Монголд айлчлуулж, улмаар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлж байсанд талархал илэрхийллээ. П.Кийтинг цаашид Монгол Улстай холбоотой үйл явдлыг анхаарч ажиглаж байх болно гэдгээ илэрхийлэв.