logo
Оюутан залуусыг ургац хураалтад идэвхтэй оролцохыг уриалав

Оюутан залуусыг ургац хураалтад идэвхтэй оролцохыг уриалав

2013/08/29
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс          9 сарын 1-10 сарын 20 ны хугацаанд оюутнуудыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажтлд оролцуулахаар болжээ. Энэ удаад улаанбуудай, тосны ургамал, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ буюу чацарганын хураалт гэсэн үндсэн гурван төрлийн ургац хураалтад МЗХ-оос оюутнуудаа илгээхээр болжээ. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат “Ус цаг уурын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр энэ намар усархаг бороотой, нэлээн жиндүү байх төлөвтэй хэмээн мэдэгдэж байна. Тиймээс газар тариалангийн компаниудад ургац хураалтаа шуурхайлах шаардлага гарч байгаа хэрэг. Тэдний зүгээс ажиллах хүчний хэрэгцээ их байгааг харгалзан бид намрын ургац хураалтын ажилд оюутнууддаа сайн дураар оролцохыг уриалж байна. Газар тариалан эрхлэгчдийн холбооноос оюутан залуусыг долоо биш 14 хоногоор ажиллуулах хүсэлт тавьсныг бид хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, залуус үтрэм дээр хэд хоног ажиллаад дадлагажиж байтал буцаад явах бус үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг манай биржээс дэмжиж байгаа тул илгээлтийн хугацааг 14 хоногоор байлгахаар төлөвлөж байна. Тиймээс ургац хураалтын компаниуд маань хичнээн оюутан буюу ажиллах хүч хэрэгцээтэй байгаагаа ҮХААЯ-аар дамжуулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржид захиалгаа өгөх хэрэгтэй. Захиалгын үндсэн дээр гэрээ байгуулж оюутнуудаа явуулна. Их, дээд сургуулиудад ч БШУ-ны төрийн нарийн бичгийн дарга ургац хураалтын ажилд идэвхтэй оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлнэ. Хамгийн гол нь их, дээд сургуулиудын оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд идэвх санаачилгатай ажиллаж манай биржид саналаа ирүүлэх хэрэгтэй байна” гэв. Намрын ургац хураалтын ажилд оролцсон залууст өдрийн 20 мянган төгрөгийн цалин олнох бөгөөд хоол унаа зэрэг бусад зардлыг нь тухайн компани харицах гэнэ. Ингэснээр оюутнууд давхар санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэх боложтой аж.

Эх сурвалж: “Өдрийн сонин” М.Ууган
МЗХ-ны хүсэлтээр нийтлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш