Өнгөрөгч Бямба гараг буюу 8-р сарын 27-ны 18 цаг 30 минут орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд газар хөдөллөө. Гурван минут орчим үргэлжилсэн уг газар хөдлөлтөөр айлын гэр нурснаас гадна орон сууцны барилга байшингуудын цонх хагарч, зарим айлуудын тооно нурж унасан байна. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас Цахилгаан станц түр зогсолт хийсэн аж. Барилга байшингийн хана цуурсанаас иргэдийн дунд айж сандрах явдал нэлээдгүй гарсан бөгөөд зарим хүмүүсийн толгой эргэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Газар хөдлөлт болсноос хойш нийт 88 чичирхийллийг мэргэжлийн байгууллага бүртгэж аваад байгаа бөгөөд Ням гарагт уг газар хөдлөлтийн чирирхийлэл нийслэл хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд мэдрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газар болон мэргэжилтнүүд дахин газар хөдөлж болзошгүй хэмээн сануулж иргэдийг тайван байхыг анхааруулсан байна.
Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
Ц.Мягмарбаяр
www.shuum.mn